бидний тухай

“ХОС ИВЭЭЛ” ХХК

01

Эрхэм зорилго

Эрдэм мэдлэг ур чадварыг эрхэмлэж, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн олон улсад өрсөлдөх чадвартай мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэгч үйлдвэрлэлийг цогцлооно.

02

ҮНЭТ ЗҮЙЛС:

Бидний үнэт зүйлс бол “Амт чанарыг Айл бүхэнд” урианд нэгдсэн чадварлаг хамт олон, ёс зүй, хамтын зүтгэл хариуцлага юм.

03

АЛСЫН ХАРАА:

Дэлхийн түвшний стандартуудыг нэвтрүүлэн эх орондоо үнэт зүйлс, баялаг бүтээж, үндэстэн дамнасан корпораци болно.

“ХОС ИВЭЭЛ” ХХК

Компанийн тухай

“Хос Ивээл” ХХК нь 2013 оноос хиам, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор манай үйлдвэр нь хагас болон давхар утлагат хиам, чанамал, зайдас, элэгний нухаш, гахайн утсан мах зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг Герман технологийн дагуу үйлдвэрлэж байгаа бөгөөд өдөрт 2000-6000кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болно.

Манай компани нь чадварлаг баг хамт олноор орчин үеийн шинэ, шилдэг техник технологид тулгуурла, эрүүл аюулгүй чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан үндэсний шилдэг үйлдвэрлэгч байх зорилготой ажиллаж байна.

Бид Монгол улсынхаа үржил шимт бэлчээрийн өвсний соргог, усны тунгалагаар ундаалсан малы мах, Герман улсын Moguntia үйлдвэрийн жор, амтлагчаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд 2017 оноос Хятад улсын үйлдвэрийн Hebei, Helper, Expro брэндийн автомат тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн автоматжсан үйл ажиллагааруу шилжсэн.

Мөн 2019 оноос Герман улсын Kalle үйлдвэрийн NaloGrip бүрхэвчийг даюхар утлагат хиамнууддаа нэвтрүүлснээр хадгалалт илүү найдвартай, чанартай болсон. Цаашдаа бид хэрэглэгч, харилцагч нарынхаа хүсэл сонирхолд нийцсэн шинэ, шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж ажиллах болно.